


PURIDAY Digital Purifier нь гал тогоо болон угаалгын өрөөний крантанд шууд суурилуулан хэрэглэх тохиромжтой ус цэвэршүүлэгч шүүлтүүр юм. Цоргоны усанд агуулагдах зэв, тунадас, үлдэгдэл хлор болон бусад бохирдлыг үр дүнтэй цэвэрлэнэ. Мөн дижитал (тоон) дэлгэцтэй тул шүүлтүүрийн ашиглалт болон солих хугацааг хялбархан хянах боломжтой ухаалаг төхөөрөмж юм.
Дижитал дэлгэцтэй: Урд талын тоон дэлгэцээр усны хэрэглээний төлөвийг цаг тухайд нь харах боломжтой тул шүүлтүүр солих хугацааг хоцроолгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан байдлаар ашиглана.
Өндөр үр дүнтэй шүүлт: Цоо шинэ цилиндр хэлбэрийн шүүлтүүр нь усан дахь бичил бохирдол, зэв, эвгүй үнэрийг сайтар шүүнэ.
Тунгалаг хоолойн загвар: Ус урсах хэсгийг тунгалаг шилээр хийсэн тул усны цэвэршилт болон урсацыг нүдээрээ шууд харах боломжтой.
Хялбар тохируулгатай бариул: Хажуу талын тохируулгын бариулаар шүүсэн ус болон энгийн цоргоны усны горимыг хялбархан шилжүүлэн хэрэглэнэ.
Хялбар суурилуулалт: Энгийн айл өрхийн крантанд шууд угсран ашиглахад хялбар, авсаархан загвартай.
Суурилуулах: Крантны амсар хэсгийг салгаж, тохирох холбогчийг ашиглан PURIDAY үндсэн биеийг чанга сайн бэхэлж суурилуулна.
Шүүлтүүр шалгах: Шүүлтүүрийн гэрт цэвэршүүлэгч шүүлтүүр зөв суурилуулагдсан эсэхийг шалгана.
Горим сонгох: Хажуу талын бариулыг эргүүлэн шүүсэн ус эсвэл энгийн усны горимыг сонгоно.
Шүүсэн усны горим: Ундны ус, хоол хийх, жимс болон ногоо угаахад хэрэглэнэ.
Энгийн усны горим: Аяга таваг угаах зэрэг ахуйн бусад хэрэгцээнд хэрэглэнэ.
Шүүлтүүр солих: Тоон дэлгэцийн заалт эсвэл шүүлтүүрийн бохирдлын байдлаас хамааран тогтмол хугацаанд шүүлтүүрээ шинэчилнэ.